Хүнийсэл


Эрэгтэйчүүдийн хувьд эмэгтэйчүүд “нөгөө”
Цагаан арьстнуудын хувьд харууд “нөгөө”
Хөрөнгөтнүүдийн хувьд ажилчид “нөгөө”
Өрнөдийнхний хувьд дорнодынхон “нөгөө”
Үндэстний олонхын хувьд цөөнх “нөгөө” байлаа.
Одоо: 
Нийгмийн хувьд хувь хүн “нөгөө” болжээ. 
Орчин үеийн хүн хэрхэн өөрөөсөө болоод нийгмээсээ хүнийсэн харьжиж өөрийнхөө нөгөө хүн болно вэ? Социологийн бичлэг. 
Нийгэм бол хүн болгоны хамгийн мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй сэдэв нь, тиймээс социологич гэж байдаг. Энэ номоор хүн бүр социологич биш ч гэсэн хүн бүр социологидох боломжийг нээлээ.

Ном захиалах утас: 80600100 (Хүргэлт үнэгүй)

Alienation гэсэн үг Монголын нийгэмд тогтож хэрэглэгддэггүй нь социологи хөгжих шаардлагатайг хэлэх мэт. Нийгэм хүнийг хэрхэн хүнийсгэж харийн болгодог тухай тус бүрчлэн судлахын тулд зүсэм бүлгүүдээр хуваасан ба зүсэм бүлгүүд бүхэлдэж эцсийн эцэст цогцоор шинжлэхэд зориулагдсан. 

Бидний бүтээж байгаа нийгэм эргүүлээд биднийг бүтээж байдаг. Хэрэв хүмүүс хүнийсэлтэйгээр бүтээгдсээр байвал тэр нийгэм өвчилдөг. Хүнийсэл- ийг судалсан энэ бүтээл нь нийгмийн өвчлөлиуйн эсрэг вакцины үйлчилгээтэй. Энэ номоор бидний хардаг бодит байдал гэгчийг хусаад үзэхэд ямар нүүр мэлийснийг харах болно. Ингэснээр “ний нуугүй шүүж гарга” гэх социологичийн ёс зүйн үүргээ гүйцэтгэлээ. 

Design a site like this with WordPress.com
Эхэлцгээя